"Хуулийн яармаг өдөрлөг" зохион байгуулагдлаа

2017-05-11 17:02:20

Мэдээ

3533

2017.04.28-ны өдөр зохион байгуулагдсан МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Хуулийн зөвлөхүүдийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулийн яармаг өдөрлөг”-т Монголын Хохирол үнэлэгчдийн Холбооны төлөөлөл оролцлоо. Өдөрлөгийн нээлтэд МҮХАҮТанхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва нар оролцов. Тус өдөрлөгт Өмгөөллийн “Монгол Элч консалтинг” ХХН, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Өмгөөллийн “Өү Энд Ти” ХХН, Өмгөөллийн “Анта энд Партнерс” ХХН, “Эрх зүйн гүүр” ХХН, Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв зэрэг байгууллагууд оролцож иргэдэд өөрсдийн байгууллагыг танилцуулж, хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн. Энэ үеэр Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Т.Бизаагундаа нар “Хамтын ажиллагааны санамж бичигт” гарын үсэг зурлаа.


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга