Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
2018-11-28 18:24:45 |
Мэдээ |
2604 |
Монголын хохирол үнэлэгчдийн холбооны ээлжит удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2018 оны 11 сарын 28 нд зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаатар ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Удирдах зөвлөлд сонгогдон ажиллах болсонтой холбогдуулан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасаныг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж чөлөөллөө. Мөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар холбооны ерөнхийлөгчийн санал болгосон "Ашид билгүүн"ХХК-ны захирал, хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамьяныг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгон ажиллуулахыг дэмжлээ.
Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг дараах бүрэлдхүүнтэйгээр шинэчлэн баталлаа.
1.Мэргэжлийн зөвлөлийн дарга: Ө.Эрдэнэбаяр/"Итгэлт Эстимейт" ХХК захирал, хөрөнгийн үнэлгээчин/
2.Нарийн бичгийн дарга: М.Бизаагундаа/МХҮХ, захирал/
3.Гишүүд:
Д.Ганбаатар/"Гэрэгэ Эстимейт" ХХК захирал, хөрөнгийн үнэлгээчин/
Ч.Манлайбаатар/"Арвижих Үнэлгээ" ХХК захирал, хөрөнгийн үнэлгээчин/
А.Амарбуян/"Бест Эстимейт" ХХК, хөрөнгийн үнэлгээчин/
Уртнасан/"Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК, хөрөнгийн үнэлгээчин/
Өнөржаргал/СЭЗИС багш, хөрөнгийн үнэлгээчин/
Д.Алтанцэцэг/"Золач" ХХК захирал, хөрөнгийн үнэлгээчин/
Д.Ганхуяг/"Лендс" ХХК захирал, хөрөнгийн үнэлгээчин/
ХӨРӨНГӨ БОЛОН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧ КОМПАНИУД, МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО