УРИАЛГА

2017-09-06 17:24:57

Хуралдааны тойм

305

Монгол улс хүмүүнлэг ардчилсан нийгмийн харилцаанд шилжих үйл явцад “АВИЛГА” гэдэг нийгмийн хорт хавдар газар авч иргэн бүрийн сэтгэл санааг зовоож, амьдралыг бараантуулж, ирээдүйдээ итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Хүн бүрийн шударга үнэнийг хүндэтгэх ариун нандин хүслээс урган гарсан итгэл найдварын хувьд, төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн дагуу “ХАТУУ ҮНЭН”-ийг тогтоох онцгой эрх бүхий мэргэшсэн ажилтаны хувьд “ҮНЭЛГЭЭЧИД” бид нийгмийн шударга ёсны харилцаа сэргэхэд чухал үүрэгтэй гэдгээ гүнээ ухамсарлаж бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд хандан дараахь уриалгыг гаргаж байна.

Улс орон Зах зээлийн эдийн засагт шилжиж, өмч хувьчлал явагдах болсонтой холбоотойгоор хөрөнгө, өмчийг жинхэнэ утгаар үнэлэх шаардлага урган гарч, энэхүү цоо шинэ үйл ажиллагааны үр хөврөл болох “ҮНЭЛГЭЭЧИН” гэдэг мэргэшил бий болсноос хойш 30 шахам жил болж байна.

Өнөөдөр үнэлгээний хууль эрх зүйн орчин сайжирч, норм норматив, стандарт боловсронгуй болохын зэрэгцээ бидний хуримтлуулсан туршлага, мэдлэг, мэргэшил, боловсруулж эзэмшсэн арга аргачлал, ёс зүйн хэм, хэмжээ чамлахааргүй түвшинд хүрч, эгнээ олон арван залуу боловсон хүчнээр сэлбэгдэн тэлж, зүйрлэж хэлвэл “тэнгийн ачаа даах” хэмжээнд хүрлээ.

Иймд Монгол орны хөгжлийн зүтгүүрийн үүрэг гүйцэтгэж яваа банк, санхүү, үнэт цаас, даатгалын зах зээл, хөрөнгө барьцаалах үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх явц болон бусад шаардлагатай үйл ажиллагаанд хөрөнгийн үнэ, цэнийг бодитой тогтоолгох шаардлагын үүднээс үнэлгээчин бидэнд итгэл хүлээлгэн байнга хамтран ажиллахыг уриалж байна.

Бид итгэл дааж, нийгэмд шударга ёс тогтооход, зөв мэргэн шийдвэр гаргахад хэн бүхэнд мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байх болно.

 

МОНГОЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧДИЙН ХОЛБОО

БҮХ ГИШҮҮДИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛ


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга