МХҮХ-нд өргөдөл, гомдол гаргах зөвлөмж
Өргөдөл, гомдолд тавих шаардлага:
- Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар, регистерийн дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
- Өргөдөл,гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.
- МХҮХ-ны өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
- Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
- “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
- Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.
- Хөрөнгө оруулалт, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой хамааралтай өргөдөл гомдлыг хүлээж авахгүй болно.
Цахим өргөдөл, гомдлын хариуг албан тушаалтан зөвхөн цахим хэлбэрээр өгнө.
ӨРГӨДӨЛ
ХӨРӨНГӨ БОЛОН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧ КОМПАНИУД, МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО