Хохирол үнэлгээчний сургалт
Манай байгууллага нь Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 25.1 дэх заалтад заасан /...Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллаг байна.../ Төрийн бус байгууллага юм.МХҮХ нь Монгол улсад үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэхэд бодлого, арга зүй, нэгдсэн удирдлагаар хангах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үнэлгээчдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, даатгагч, даатгуулагчдын хоорондын итгэлцлэлийг бэхжүүлж, даатгалын зах зээлийг тогтвортой хөгжилд хөтлөх, хүний эрүүл аюулгүй амьдрах эрхийг дээдлэн хүний төлөө тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, нийгэмд шударга ёс тогтооход бодитой хувь нэмэр оруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Хохирол үнэлэгчдийн анхан шатны мэдлэг олгох сургалт нь даатгалын хохирол үнэлгээний компаниудын боловсон хүчнийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хохирол үнэлгээний үйл явцыг түргэн шуурхай хуулийн дагуу хийж гүйцэтгэх чадвар олгох, үнэлгээний дүгнэлт тайланг СЗХорооны дүрэм журам болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжид нийцүүлэн мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү сургалтанд мэргэжлийн холбоод /МХҮХ, МДХ, АЖДХ/, хууль шүүхийн байгууллага /Шүүхийн ерөнхий зөвлөл, тээврийн прокурор/, СЗХ, ХААИС, ШУТИС, МУИС зэрэг байгууллагуудын эрдэмтэд, мэргэжилтнүүд хичээл заана.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 407-р тогтоолын 3.2.3 заалтын /...компанийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хариуцан ажиллах ажилтан нь Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан тухайн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн мэргэшлийн сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцсэн байх;.../ дагуу энэхүү сургалтыг явуулж байна.
Сургалт Улаанбаатар хот дахь МХҮХ-ны өөрийн сургалтын танхимд 4 өдөр явагдана.
Холбогдох утас: 88116304, 99683079
И-мэйл: holboo_2014@yahoo.com
Сургалтанд бүртгүүлэх бол ЭНД дарна уу!
Сургалтын хөтөлбөр
hutulbur1.pdf
ХӨРӨНГӨ БОЛОН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧ КОМПАНИУД, МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО