Мэндчилгээ

    Материал баялгийг дээдлэн шүтэх үзэл цаг үеээ өнгөрөөж, хүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, оюуны өмчийг үнэлэх, хамгаалах асуудал чухлаар тавигдаж өнөө үеэд Монголын Хохирол үнэлэгчдийн холбоог төлөөлж тантай мэндчилж байгаадаа баяртай байна.

    Хүний эрх, эрх чөлөө, эрүүл энх, сайн сайхны төлөө хамтдаа явцгаая. Бид эрсдэлд өртсөн нэгнийгээ амгалан тайван амьдралдаа эргээд очих хариуцлагатай бөгөөд шударга ариун үйлсэд хувь нэмрээ оруулах болно.

    Бидэнд итгэ, танд бид мэргэжлийн өндөр түвшинд сайхан сэтгэлийн гүнээс зөвлөж туслах болно. Танд болон таны гэр бүл, ах дүүс, найз нөхөд хэнд ч гэсэн эрсдэл тохиолдсон нөхцөлд эрсдэлээс үүссэн хохирлын хэмжээг тогтоолгохыг хүсвэл манай гишүүн байгууллагуудад хандаарай.

  • Эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээ
  • Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ
  • Алдагдсан боломжийн үнэлгээ
  • Сэтгэл санааны хохирлын үнэлгээ
  • Нэр төр, алдар хүндийн хохирлын үнэлгээ
  • Оюуны өмчинд учирсан хохирлын үнэлгээ

Бидэнд итгэж, манай гишүүн байгууллагуудтай хамтран ажилласан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ: Ө.ЭРДЭНЭБАЯР


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга