Монголын хохирол үнэлэгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит IV хурал амжилттай зохион байгуулагдлаа

2017-05-26 13:11:59

Хуралдааны тойм

4354

Хурлын үйл ажиллагаанд нийт 29 гишүүн байгууллагаас 26 компаний төлөөлөл оролцлоо. Бүх гишүүдийн хурлыг нээж тус холбооны ерөнхийлөгч Ө. Эрдэнэбаяр үг хэлэв. Тус хурлаар холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан хэлэлцэх, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ёс зүйн зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох, үнэлгээний үйл ажиллагааны хэтийн төлөвийн талаар ил тод нээлттэй, гишүүдийн оролцоог бүрэн хангасан хурал боллоо. МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр Хөрөнгө Үнэлгээний Төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Ж. Уртнасан, ёс зүйн зөвлөлийн гишүүнээр Бодит Үнэлгээ ХХК-ийн захирал, хөрөнгийн үнэлгээчин Б. Боргилбаатар, Голд Стандарт Эстимэйт ХХК-ийн захирал, хөрөнгийн үнэлгээчин Л. Лхагвасүрэн нар тус тус сонгогдлоо. Мөн энэ үеэр МХҮХ-ны дүрмээ шинэчлэн баталж, нийт Монголын ард түмэнд хандсан уриалгыг батлан гаргалаа.


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга