Даатгалын хуулиудыг шинэчлэх асуудлаар ажлын хэсэгт зөвлөмж хүргүүлнэ

2017-02-07 18:57:31

Мэдээ

3501

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон Монголын даатгагчдын холбоо хамтран “Даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийг хөгжүүлэх” сэдэвт хоёр өдрийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо болон “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн төлөөлөл оролцож, Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн талаар холбогдох саналуудыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.

Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2016  оны 76 дугаар захирамжаар батлагдсан банк, санхүү, даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, зах зээлийг хөгжүүлэх санал дүгнэлт гаргах үүрэг бүхий aжлын хэсэгт хүргүүлэхээр болов.


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга