МХҮХолбоо нь хөрөнгийн болон хохирол үнэлэгчийн сургалтыг зохион байгуулж байна

2016-08-29 13:48:04

Мэдээ

1687

МХҮХ нь Монгол улсад үнэлгээний болон хохирлын үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, бодлого арга зүй, нэгдсэн удирдлагаар хангах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, даатгагч, даатгуулагчдын хоорондын уялдаа холбоо, итгэлцлэлийг бэхжүүлэх, үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах, мэргэшсэн үнэлгээчдийг хохирлын үнэлгээгээр мэргэшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мэргэшсэн үнэлгээчин, хөрөнгийн болон даатгалын хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий 23 компаниудыг эгнээндээ нэгтгэсэн Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 25.1-д заасан мэргэжлийн байгууллага юм. Бид дараах чиглэлээр үнэлгээний үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
  1. Хөрөнгийн үнэлгээ /Үл хөдлөх болон Хөдлөх хөрөнгө/, түүнд учирсан үнэ цэнийн бууралт буюу хохирол
  2. Хүний эрүүл мэнд, амь нас, нэр төр, сэтгэл санаанд учруулсан хохирол
  3. Байгаль орчны үнэлгээ, гамшигийн хохирол
МХҮХолбоо нь хөрөнгийн болон хохирол үнэлэгчийн сургалтыг өөрийн байранд зохион байгуулж гишүүн байгууллагуудынхаа үнэлгээчид болон үнэлгээний мэргэжилтэнгүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж байна.
Мөн МХҮХолбоо нь үнэлгээчдийн үнэлгээний дүгнэлттэй үйлчлүүлэгч /захиалагч/ санал нийлээгүй тохиолдолд 3-аас дээш тооны бүрэлдэхүүнтэй шинжээч томилон ажилуулж асуудлыг эцэслэн шийдвэрлэж байна.
Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний талаар МХҮХ-д иргэд, даатгалын байгууллага болон бусад үйлчлүүлэгчээс үнэлгээний дүнгийн зөрүүтэй байдал, үнэлгээний давхардал, үнэлгээчний хараат бус, бие даасан үйл ажиллагаанд зөрчил доголдол гарсан зэргээс хүндрэл чирэгдэл учирч байгаа тухайгаа илэрхийлсэн утга бүхий гомдол хүсэлт удаа дараа ирж байсан. Энэ нь МХҮХ-ны гишүүн байгууллагууд, үнэлгээчдийн эрх хүнд цаашлаад бизнесийн үйл ажиллагааг доголдуулахад хүрээд байсан юм. Үүний дагуу МХҮХ-ноос нэгдсэн 1 мэдээллийн эх үүсвэрийг ашиглах /энэ нь үнэлгээний зөрүүтэй байдлыг арилгахад чухал ач холбогдолтой/, үнэлгээний давхардал гаргахгүй байх зэрэг дутагдалтай байдлыг арилгах чиглэлээр ярилцаж тээврийн хэрэгслийн “Эстиматор” программыг ашиглахыг чиглэл болгосон.

Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга