ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА.

2018-02-02 10:14:49

Зарлал

1127

         Нээлттэй

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 

“Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиуд болон даатгалын хохирол үнэлгээ хийх, нөхөн төлбөр олгохтой холбоотой холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлтэй хэлэлцүүлэгт урьж байна.

Хэлэлцүүлгийн  сэдэв:

Ø  Тээврийн хэрэгсэлийн хохирлын үнэлгээ хийх, элэгдэл тооцох

Ø  Хүний амь нас, эрүүл мэндийн хохирол тооцох

Ø  Даатгалын хохирлын үнэлгээтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам зэрэг асуудлуудыг талаар хэлэлцэнэ.

Оролцогчид:

·         Даатгалын хохирол үнэлгээний байгууллагууд

·         Даатгалын нөхөн төлбөрийн мэргэжилтнүүд

·         Монголын даатгагчдын холбоо

·         Албан журмын даатгагчдын холбоо

·         Монголын зуучлагчдын холбоо

·         Санхүүгийн зохицуулах хороо

·         Сангийн яам

·         Судлаачид, багш

 

Хүлээгдэж буй үр дүн:

1.      Хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг тооцох аргачилал

2.      Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ тогттох нэгдсэн арга аргчилал

3.      Даатгалын хохирлын үнэлгээ тогтоох, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт

4.      Мэргэжлийн болон Ёс зүйн сахилга хариуцлага

5.      Даатгагчид болон Даатгалын хохирол үнэлэгчдийн уялдаа холбоо сайжирна.

 

Зохион байгуулах байршил, хугацаа:

Сүхбаатарын талбайн баруун талд, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв байр, 4 давхар, хурлын зааланд 2018 оны 2 дугаар сарын 6 ны Мягмар гариг  10 цагаас

МОНГОЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧДИЙН ХОЛБОО

 


ХОЛБОО БАРИХ:
70108001
Info@maola.mn


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга