М.Бизаагундаа: Монгол хүн автомашинаасаа дор үнэлгээтэй

2016-08-29 12:55:26

Мэдээ

1140

Тээврийн прокурорын газраас мэдээлснээр Улаанбаатарт авто тээврийн ослоор хоёр хоногт нэг, улсын хэмжээнд гурван хүн амиа алддаг байна. Үйлдвэрлэлийн осол, гэмт хэргийн улмаас амиа алдагсдын тоог нэмбэл өдөр бүр нэг гэр бүлийн тооны хүмүүс бусдын буруугаас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг аж. Тэгвэл амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, алдагдсан боломжийг нөхөх үнэлэмж манай улсад тун доогуур гэдгийг Монголын хохирол үнэлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээллээ. Үүний учир шалтгаан олон талтай гэнэ. Хууль эрх зүйн орчноос эхлээд үнэлгээний байгууллага, мэргэжлийн хүмүүсийн ур чадвар хангалтгүй байна. Монголын хохирол үнэлэгчдийн холбоо БНСУ-ын ижил үйл ажиллагаатай байгууллагатай хамтран монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхээр мэргэжлийн байгууллагуудын дунд сургалт явуулахаар болжээ. Сургалтын эхний шат энэ сарын 18-23-ны хооронд үргэлжилж, холбооны гишүүн байгууллагууд, Даатгагчдын холбоо, МҮЭ, ЭМСЯ, ХЭҮК, ШШҮХ болон Тээврийн прокурорын газрын мэргэжилтнүүдийг хамруулах юм байна. Үүний дараа ирэх аравдугаар сар хүртэл зайны сургалтыг зохион байгуулна гэв. Энэ талаар Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Бизаагундаа “Одоогийн нөхцөл бол автомашины даатгал гэхэд 5-10 сая төгрөг байдаг. Үүнийхээ 80 хүртэлх хувийг эрүүл мэндийн хохирол нөхөн төлж болно гэсэн заалттай. Хүний амь, эрүүл мэнд автомашинаас дор үнэтэй байна гэсэн үг. Үүнийг цаг алдахгүй өөрчлөх шаардлагатай байна. Сургалтын гол ач холбогдол үүн дээр гарах болно. Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд учирсан хохирол, алдагдсан боломж, үнэлгээ хийх арга, аргачлал, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн идэвх санаачилгг, хариуцлагыг дээшлүүлж, монгол хүний үнэ цэнийг бодитоор тодорхойлно” гэлээ.
Эх сурвалж: http://www.polit.mn/content/64944.htm

Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга