Тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчдийн анхааралд

2016-11-09 11:29:05

Зарлал

1029

Монгол улсын “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 22-р зүйлийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий дараах үнэлгээчид 2016 оны 11-р сард эрх сунгах шалгаруулалтад орох тул материалаа бүрдүүлж 2016 оны 11-р сарын 18-ны дотор МХҮХ-д ирж бүртгүүлэн сунгах боломжтой. Та дараах материал бүрдүүлээд манайхаар сунгалтаа хийлгээрэй. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдөл
  2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хуулбар /нотиратаар батлуулсан байх, эх хувь/
  3. ТЗ-ийн хугацаа (3 жилд)-нд хийсэн болон хамтран оролцсон үнэлгээний ажлын жагсаалт
  4. Иргэний үнэмлэхний хуулбар /нотиратаар баталгаажуулсан байх/
  5. Хариуцлагын даатгалын гэрээний хуулбар /нотиратаар баталгаажуулсан байх/
  6. Үүрэг, оролцоог харуулсан жил тус бүрийн 1-ээс доошгүй үнэлгээний тайлан (гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан) Үнэлгээний ажилд оролцоогүй бол үнэлгээний дадлага туршлагыг дүйцүүлэх нотолгоо (сургалт явуулсан хөтөлбөрийн хуулбар, бичиж орчуулсан ном, гарын авлага, боловсруулсан журам, аргачлал)
  7. Сургалтын төлбөр, элсэлтийн хураамж төлсөн баримт – 300 000₮ \5031601691 Хаан банк-Хохирол Үнэлэгчдийн Холбоо\
  8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт -240 000₮ \2611178564 УБХБанк -ЧДТХ, СЯ УТХ\
  9. Тамганы төлбөрийн баримт - 40 000₮ \5031601691 Хаан банк-Хохирол Үнэлэгчдийн Холбоо\

Холбоо барих хаяг: “Борх төв” ХХК-ны байр 101 тоот

Утас: 88116304, 99683079

Веб сайт: maola.mn, Е-мэйл: Holboo_2014@yahoo.com


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга