ДААТГАЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧДИЙН АНХААРАЛД
2019-11-21 11:48:41 |
Зарлал |
3820 |
2019 оны 11 сарын 23, 24 -ны өдрүүдэд Даатгалын хохирол үнэлэгчдийн "Эрх олгох" сургалт зохион байгуулах тул байгууллагууд үнэлгээчин, үнэлгээний мэргэжилтнүүдэд идэвхитэй хамруулна уу. Энэ удаагийн шалгалтыг уламжлалт аргаар авах бөгөөд дараагийн шалгалтыг "хар машин"-аар авах бөгөөд эрх авсан хүмүүсийн нэрсийг хороо болон холбооны сайтаар олон нийтэд нээлттэйгээр мэдээллэх болно. Бүрдүүлэх материал: 1. Гишүүн компани албан тоотоор оролцох хүмүүсийн нэрс 2. 1 хувь цээж зураг 3. иргэний үнэмлэхний хуулбар 4. Монголын Хөрөнгө, Хохирол үнэлэгчдийн холбооны Хаан банкан дах 5031601691 тоот дансан тушаасан төлбөрийн баримт/ сургалтын төлбөр нэг хүний 320 000/-ын хамт ирүүлнэ. Гишүүн байгууллагууд 50 хувийн хөнгөлөлттэй. Мөн 2018 онд шалгалтад тэнцээгүй хүмүүс 50 000 төгрөг төлнө. Бүртгэлийг 2019 оны 11 сарын 22 ны 15 цаг хүртэл /15 цагаас хойш бүртгэхгүй СЗХ-нд нэр өгнө/ info@maola.mn хаягаар хүлээн авна. Сургалт 2019 оны 11 сарын 23-ны 9 цагаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/ МҮХАҮТ/ -ийн 503 тоот өрөөнд зохион байгуулагдана. Холбогдох Утас. 99072236, 70108001
ХӨРӨНГӨ БОЛОН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧ КОМПАНИУД, МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО