Хөрөнгийн үнэлгээчний сонгон шалгаруулалт

2017-10-04 21:30:24

Зарлал

3015

Хөрөнгийн үнэлгээний тухай Монгол улсын хуулийн 18 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журмын хоёрдугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээчинг сонгон шалгаруулж, эрх олгох ажиллагааг 2017 оны 11 сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид тавигдах шаардлагууд:

  1. Инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр дээд боловсролтой;

  2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;

  3. Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд 3-аас доошгүй жил оролцсон, хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны зохих дадлага туршлагатай;

  4. Хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдан гэрчилгээ авсан байх ;

Хөрөнгийн үнэлгээний сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл “Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”/ Сүхбаатарын талбайн баруун талд МҮЭХ-ны төв байр 321 тоот /-нд ирж бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. 
1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэх, гадаадын иргэн, хаъяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний нотариатаар батлуулсан хуулбар; /Эх хувь/

3. Боловсролын диплом, түүний хуулбар нотариатаар батлуулсан;
4. Нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар; /Эх хувь / - / Нотариатаар батлуулсан /
5. Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд оролцсон , хөрөнгө үнэлгээний дадлага туршлагатай гэдгийн нотолсон тодорхойлолт,хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах журмын 2.1.6-д заасан нотлох баримт бичиг ; Сүүлийн 3 жилийн тайлан
6.Хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдсаныг нотолсон гэрчилгээ, түүний хуулбар/Эх хувь/
7. Бүртгэлийн хураамж – Хаан банк / 5031601691
8. Цээж зураг 2ш 
9. Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг /99489888,70108001/-утсаар холбогдож лавлана уу.


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга